A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨСӨВ, МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2007 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСӨВ, МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2007 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 209

Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн хөрөнгийг зохицуулсан жагсаалт"-ыг 1 дүгээр, "Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалт"-ыг 2 дугаар, "Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2008 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Жагсаалтад дурдагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, гүйцэтгэлийн явц, санхүүжилтийн байдалд хяналт тавьж ажиллан барилга байгууламжийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах, их засварын ажлыг орон нутагт шилжүүлж хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд