- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УСНЫ ЭКОЛОГИ,ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 302-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УСНЫ ЭКОЛОГИ,ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 302-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 47
Усны тухай хуулийн 10.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Усны экологи, эдийн засгийн үнэлгээ"-г хавсралтын ёсоор баталсугай.
2. Усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, учирсан хохирлыг үнэлэх, ус ашиглагч, түгээгч, хэрэглэгч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхойлоход усны экологи-эдийн засгийн үнэлгээг мөрдөж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ, Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Байгаль орчны сайд
Текст томруулах
A
A
A
