- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-11-30-ны 393-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ТУХАЙ
/ЗГ-ын 2013-11-30-ны 393-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 54
Төрийн албаны тухай хуулийн 31.3, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улирал тутам олгож байсугай.
2. "Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
