- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ТУХАЙ (захирамж)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ
2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 37
Улаанбаатар хот
УЛСЫН ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ТУХАЙ (захирамж)
1. Архивын тухай хуулийн 9.2.3-ыг үндэслэн архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 2009 оны 9, 10 дугаар сард багтаан явуулсугай.
2. Улсын үзлэгийг удирдан зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, улсын үзлэг явуулахад баримтлах удирдамжийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
3. Улсын үзлэгийг тогтоосон хугацаанд явуулж, дүнг нэгтгэн цаашид авах арга хэмжээний талаархи саналын хамт 2009 оны 11 дүгээр сарын 30-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
4. Улсын үзлэг явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2009 оны төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Текст томруулах
A
A
A
