- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 174
Улаанбаатар хот
УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийг одоо байгаа материаллаг баазыг нь түшиглүүлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болгон тус тус өөрчлөн байгуулсугай. /ЗГ-ын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолоор хасалт хийсэн/
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД Н.АЛТАНХУЯГ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A
