A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-1-26-ны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 213

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Автотээврийн тухай хуулийн 17.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Автотээврийн тухай хуулийн 17.1-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулах чиг үүрэг бүхий "Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсугай.

2. "Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг нь батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

3. "Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба" улсын төсөвт үйлдвэрийн газрын ажил, үйлчилгээний орлогыг улсын төсөвт бүрэн төвлөрүүлж, үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.

4. Тухайн орон нутгаас нийслэл болон бусад аймаг, хотын чиглэлд хийх зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах асуудлыг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Тээвэр, авто замын газарт шилжүүлж, зохицуулалтын орлогыг тус агентлагт төвлөрүүлэхээр тогтоосугай.