A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 313

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах "Улаанбаатарын төлөөлөгчийн газар" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Тяньжин хотод байгуулсугай.

2. "Улаанбаатарын төлөөлөгчийн газар" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд тус тус даалгасугай.

3. "Улаанбаатарын төлөөлөгчийн газар" улсын төсөвт үйлдвэрийн газрын 2009 оны үйл ажиллагааны зардалд шаардагдах 80.0 (наян) сая төгрөгийг Сангийн сайдын төсвийн багцаас гаргаж, цаашид үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд Ц.Баярцогт нарт даалгасугай. /Энэ хэсэгт 2009 оны 331-р тогтоолоор өөрчлөлт орсон/

Монгол Улсын Тэргүүн