- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСВӨӨС ХӨРӨНГӨ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
УЛСЫН ТӨСВӨӨС ХӨРӨНГӨ ОЛГОХ ТУХАЙ
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 56.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Хөвсгөл аймгийн төсөвт байгууллагуудаас "Хөвсгөл дулаан" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2010 оны эхний хагас жилийн түлш, халаалтын зардалд төлөх хавсралтад заасан хөрөнгийн тооцоог хянан үзэж, 2010 оны төсвийн жилд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
