- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж нөхөн бүрдүүлэх тухай /ЗГ-ын 2012 оны 212-р тушаалаар хүчингүй/

ЗГ-ын 2012 оны 212-р тушаалаар хүчингүй
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж нөхөн бүрдүүлэх тухай
2009 оны 4 дүгээр сарын 22–ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 124
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2009 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4050 тонн улаан буудайн үрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариаланг дэмжих санд худалдаж, борлуулалтын орлогоор нь 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор улсын нөөцийг нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
