- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХИЛЭЭР ҮРИЙН БУУДАЙ, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИС,БОРДООГ НЭГ УДАА НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 117
Улаанбаатар хот
УЛСЫН ХИЛЭЭР ҮРИЙН БУУДАЙ, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИС,БОРДООГ НЭГ УДАА НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2010 оны хаврын тариалалтад зориулан стандартын шаардлага хангасан үрийн буудай, химийн гаралтай ургамал хамгааллын бодис, бордоог 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаагаар Завхан аймгийн Арцсуурийн хилийн боомтоор нэг удаагийн арга хэмжээ болгон оруулсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A
