A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2004 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТОДОТГОСОН ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2004 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТОДОТГОСОН ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 229

Монгол Улсын 2004 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 2004 оны тодотгосон жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Улсын төсвийн хөрөнгө оруулалт, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зам, гүүрийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээний 2004 оны тодотгосон жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Барилга байгууламж, төсөл, арга хэмжээг ашиглалтад оруулах хугацаа, тэргүүлэх ач холбогдол, эх үүсвэрийн батлагдсан хуваарийн дагуу санхүүжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлэн захирагч нарт даалгасугай.

3. Төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийн явц, ашиглалтад оруулах хугацаа, тэргүүлэх ач холбогдлыг харгалзан төсвийн ерөнхийлэн захирагчдын саналыг үндэслэн энэ тогтоолоор батлагдсан хөрөнгийн дүнд багтаан шаардлагатай бол зохицуулалт хийж ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2004 онд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ