- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 136
(энэ тогтоолыг 2012-02-29-ниы 57-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ус ба ойн тогтвортой менежмент" сэдэвт Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг 2011 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.
2. Уулзалтыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралт ёсоор баталсугай.
3. Уулзалтыг зохион байгуулахад зориулан 52.822.500 (тавин хоёр сая найман зуун хорин хоёр мянга таван зуун) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
4. Уулзалтын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг Ажлын хэсэг (Л.Гансүх) болон Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
