A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УДИРДАХ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ (Төрийн албаны шинэтгэлийн) ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УДИРДАХ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ (Төрийн албаны шинэтгэлийн) ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

2011 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 144

.

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2007 оны 186 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний 5.1.3-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Төрийн албаны шинэтгэлийг удирдах хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Удирдах хорооны дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд,