A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УДИРДАХ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ (ГХ-г хөнгөвчлөх үндэсний цахим  нэг цонх) ЗГ-ын 2013-3-2-ны 69-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УДИРДАХ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ (ГХ-г хөнгөвчлөх үндэсний цахим нэг цонх)

ЗГ-ын 2013-3-2-ны 69-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 173

Төрөөс гадаад худалдааны талаар баримтлах бодлогыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гадаад худалдааг хөнгөвчлөх Үндэсний цахим нэг цонх"-ны системийг бий болгон хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. Удирдах хороог мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах ажлыг хариуцан гүйцэтгэх орон тооны ажлын албыг Гаалийн ерөнхий газрын батлагдсан орон тооны хязгаарт багтаан байгуулан дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан ажиллуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт тус тус даалгасугай.

3. "Гадаад худалдааг хөнгөвчлөх Үндэсний цахим нэг цонх"-ны системийг хэрэгжүүлэх үйл явцыг зохицуулах үндэсний зохицуулагч байгууллагаар Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг томилсугай.