A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 298

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, 22 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Булган аймгийн Хангал суманд байрлах "Спорт бэлтгэлийн төв"-ийг үндэсний шигшээ баг, спортын өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтыг хангах үүрэг бүхий "Спортын бэлтгэл, сургалтын төв" улсын төсөвт үйлдвэрийн газар, "Буянт-Ухаа биеийн тамир, спортын ордон"-г "Буянт-Ухаа Спортын ордон" улсын төсөвт үйлдвэрийн газар болгон тус тус өөрчлөн байгуулсугай.

2. "Буянт-Ухаа Спортын ордон", "Спортын бэлтгэл, сургалтын төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

3. "Буянт-Ухаа Спортын ордон", "Спортын бэлтгэл, сургалтын төв" улсын төсөвт үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны зардлыг төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 282 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.