A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 316

Улаанбаатар хот

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол орны цэнгэг ус болон байгалийн бусад нөөц баялгийг хамгаалах, олон нийтэд экологийн боловсрол олгох, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа явуулах үүрэг бүхий "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв" улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулсугай.

2. "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

3. Тус үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ