- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 57
Улаанбаатар хот
УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ус ба ойн тогтвортой менежмент" сэдэвт Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.
2. Уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3. Уулзалтыг зохион байгуулахад шаардагдах 102,549.000 (нэг зуун хоёр сая таван зуун дөчин есөн мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.
4. Уулзалтын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг Ажлын хэсэг болон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Уулзалт зохион байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A
