A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 168

Улаанбаатар хот

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улсын тэргүүний сумаар Өвөрхангай аймгийн Хархорин, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Баянгол, Увс аймгийн Ховд сумыг шалгаруулан сум тус бүрт гэрчилгээ олгож, 100.0 (нэг зуун) сая төгрөгөөр шагнасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР