A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ -/Энэ тогтоолыг ЗГ-ын 2006 оны 142 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ -/Энэ тогтоолыг ЗГ-ын 2006 оны 142 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 139

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 1998 оны 165 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/-ийн үлгэрчилсэн дүрэм"-ийн 12 дугаар зүйлд дараахь нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

1 ."а" заалтыг "удирдах зөвлөлийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд холбогдох чиглэлийн яамнаас 2, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухааны академиас тус бүр 1 төлөөлөлтэй байх" гэж өөрчлөн найруулах;

2 ."в" заалтын "удирдах зөвлөлийн даргыг" гэсний дараа "…Шинжлэх ухааны академи болон холбогдох чиглэлийн яамтай зөвшилцөн" гэж, мөн заалтын "… олонхийн саналаар" гэсний дараа "4 жилийн хугацаагаар сонгоно.Удирдах зөвлөлийн дарга нь хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, эсхүл огцрох хүсэлтээ гаргасан тохиолдолд түүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно. Нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй тохиолдолд дахин нэр дэвшүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх" гэж тус тус нэмэх;

3 ."д" заалтыг "дараахь асуудлыг удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэр гаргана:

4." ж" заалтын "Шинжлэх ухааны академи" гэснийг "удирдах зөвлөл" гэж өөрчлөх;

7." м" заалтыг "гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлийн даргатай эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэл, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны талаар гэрээ байгуулан ажиллах бөгөөд уг гэрээнд захирлын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, урамшуулал, ажлын хариуцлага, эрх, үүргийг тусгана.Энэхүү гэрээг баталгаажуулахын өмнө удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байна" гэж өөрчлөн найруулах..