- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлалтай/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлалтай/
Дугаар 134
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлалтай тус аймгийн Стандартчилал, хэмжил зүйн төвийн эзэмшлийн дан барилгыг гараашийн хамт "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Г.ЦЭНДСУГАР)-нд зөвшөөрсүгэй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
