A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ

2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 138

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн хорооны мэдэлд байгаа нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Гурвалжингийн гүүрний баруун талд байршилтай үйлдвэрлэлийн зориулалтын цогцолборын 18х30 м-ийн хэмжээтэй авто гарааш болон 19х30 м-ийн хэмжээтэй агуулахын баруун хэсгийг Түлш, эрчим хүчний ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэн үлдээж Хархорин захын урд байршилтай шатахуун агуулах байгууламж, Улсын гаалийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байршилтай 5 автомашины гараашийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Г.ЦЭНДСУГАР)-нд зөвшөөрсүгэй /Энэ хэсгээс Засгийн газрын 2005 оны 257 дугаар тогтоолоор үг хассан/.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн зарим байрны тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд заасан "...Нүүрсний газар (хуучин нэрээр)-ын..." гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ