- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ АРХИВЫН БАЙРЫГ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ/ЗГ-ын 2012-9-29-ний 65-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ҮНДЭСНИЙ АРХИВЫН БАЙРЫГ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ/ЗГ-ын 2012-9-29-ний 65-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 44
Архивын тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улс дахь архивын сан хөмрөгийн хосгүй үнэт, үнэт баримт болон кино, гэрэл зургуудыг хадгалж буй Үндэсний төв архивын байрыг 1998 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн тусгай хамгаалалтад авахыг Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.Энхнасанд даалгасугай.
2.Төрийн тусгай хамгаалалтад шилжсэнтэй холбогдуулан Үндэсний төв архивын байрны жижүүрийн холбогдох төсөв, орон тоог Улсын аюулгүй байдлыг хангах газрын мэдэлд шилжүүлэхийг Сангийн сайд П.Цагаан, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
