A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОЁРДУГААР ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 270

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний спортын хоёрдугаар их наадмыг 2002 онд улс даяар зохион явуулахаар тогтоосугай.

2. Их наадмыг биеийн тамир, спортыг бүх нийтийн хүртээл болгох, үндэсний уламжлалт наадгай, спортын төрлүүдийг хөгжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өвлүүлэх, сургах, сурталчлах ажлын хүрээнд өндөр хэмжээнд зохион явуулахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА