A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1992 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 83

Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1, 2, 3, 4, 5 дахь хэсэг ЗГ-ын 47дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

6.Хэмжүүр, багажны үйлдвэрлэлийг нь гүйцээн тоноглох чиглэлээр улсаас хөрөнгө оруулах замаар "Жин хэмжүүр" бүрэн бус хариуцлагатай компанийг төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгох арга хэмжээг холбогдох яам, тусгай газартай хамтран боловсруулж хэрэгжүүлэхийг Үндэсний хөгжлийн яам, Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төвд даалгасугай.

7.Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төвд даалгах нь:

а/Монгол улсын хэмжлийн үндэсний эталоны баазыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газрын төслийг холбогдох яамтай хамтран боловсруулж 6 дугаар сарын 15-ны дотор оруулах; /ЗГ-ын 47 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

б/импорт, экспортын барааны чанарт тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохих хяналтын алба, лабораториудыг хилийн боомт, дамжлага бааз, бөөний худалдаа, хангамжийн нэгдлүүдэд бий болгох арга хэмжээг 7 дугаар сарын 1-ний дотор Худалдаа, үйлдвэрийн яам, Улсын гаалийн ерөнхий газар, холбогдох аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадтай хамтран авах;

в/төрийн хэргийг монгол бичгээр явуулахтай холбогдуулан бүх төрлийн техник, технологийн баримт бичиг, стандартыг уг бичгээр гүйцэтгэдэг болох ажлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан техникийн баримт бичиг хэвлэх тоног төхөөрөмжийг шинэчлэх санал боловсруулж Засгийн газрын комисст энэ оны Ш улиралд оруулах.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Үндэсний хөгжлийн сайд Ж.БАТСУУРЬ