- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ТОГЛООМЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ӨРГӨТГӨХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ҮНДЭСНИЙ ТОГЛООМЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ӨРГӨТГӨХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 77
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Үндэсний тоглоомын үйлдвэрлэлийг өргөтгөх, хуванцрын шинэ үйлдвэр байгуулах тухай Мо Тү Өв компанийн саналыг үндэслэн "Үндэсний тоглоом" төслийг Засгийн газрын хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр тогтоосугай.
2.Үндэсний тоглоомын НОУ-ХАУ, патентын хамгаалалтыг хийж, ногдох улс оронд бүртгүүлэх талаар зохих дэмжлэг үзүүлэхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд зөвлөхийн хамт үндэсний тоглоомын лиценз худалдах ажлыг шуурхай зохион байгуулж, энэ онд багтаан гэрээ хэлэлцээр хийж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн яаманд даалгасугай.
3.Үндэсний тоглоом наадам нь соёл урлагийн бүтээл, сургалт хүмүүжлийн чухал хэрэгсэл болохыг анхаарч сургалтын хөтөлбөрт оруулан гарын авлага, сурах бичиг гаргаж, цэцэрлэг, сургуулийн хэрэгцээг жил бүр тодорхойлон улсын захиалга өгч гадаадаас тоглоом худалдан авах захиалга, хуваарилалтад зохицуулалт хийх зэргээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Соёл, урлагийн хөгжлийн хороо, Боловсролын яаманд даалгасугай.
4.Үндэсний тоглоом наадмын анги төрлүүдээр уралдаан тэмцээн, бүс нутгийн орнуудын болон олон улсын наадам зохион байгуулж бүх ард түмний хүртээл болж бусад орнуудын сонирхлыг татахуйц арга хэмжээ авч ажиллахыг Залуучууд, спортын хороонд даалгасугай.
5.Үндэсний тоглоомын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбогдуулж үзэсгэлэн, яармаг, худалдаа зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд оролцуулах, бүх төрлийн сурталчилгааг өргөжүүлэн ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам, хэвлэл мэдээллийн байгууллагуудад даалгасугай.
6."Үндэсний тоглоом" хөтөлбөрийг хөгжүүлэхэд шаардлагатай машин, тоног төхөөрөмжийг олж нийлүүлэхэд бүхий л дэмжлэг үзүүлэхийг Худалдаа, үйлдвэрийн яаманд; энэ арга хэмжээнд зориулан улсаас хөрөнгө гаргах, хандивлагч орнуудын зээл, тусламжийг ашиглах арга хэмжээ авахыг Сангийн яам, Худалдаа, үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн яаманд даалгасугай.
7."Үндэсний тоглоом" хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, туслалцаа үзүүлж ажиллахыг Улсын хянан байцаах газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгасугай.
Монгол улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН
Худалдаа, үйлдвэрийн сайд С.БАЯРБААТАР
Текст томруулах
A
A
A

1992 оны 5 дугаар сарын 14-ний өдөр |
Улаанбаатар хот |