- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 286
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хорооны бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын орлогчийг нэмж оруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
