A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ҮНИЙН ЗӨВШЛИЙН КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 176

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/Засгийн газрын 1996 оны 224 дүгээр тогтоолоор 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсон/

2.Үнийн зөвшлийн комиссын ажиллах журмыг хэлбэрэлтгүй мөрдөж, түүний агуулгыг гуйвуулах, тухайлбал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг захиргааны аргаар хувиарлах, үнийг тогтоох аливаа илрэл гаргуулахгүй байхыг нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

З.Үнийн мэдээллийг ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэж сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Өвгөнхүү, нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Комисс байгуулах тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 222 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Худалдаа,үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ