A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ҮНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 02 дугаар сарын 22-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 35

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гурил, үндсэн нэрийн талхнаас бусад хүнс, өргөн хэрэглээний барааны үнийг энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэхээр тогтоосугай.

Ингэхдээ иргэдэд картаар хуваарилан олгож байгаа мах, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, ногоон цай, дүнсэн тамхины үнийн дээд хязгаарыг хуваарилалтын энэ журам үйлчлэх хугацаанд Худалдаа, үйлдвэрийн яамнаас тогтоон мөрдүүлж байх нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Амьжиргааны өртөг өндөржиж байгаатай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авахаар тогтоосугай:

ахүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээг өөрчлөн 3 дугаар сараас хотод 347, хөдөөд 316 төгрөгөөр тогтоох;

(Хүчингүй болгосон : 1992 оны 69 тоот Засгийн газрын тогтоол)

төрийн өмчийн төсөвт байгууллагын ажилтанд хот, аймгийн төвд 100 төгрөг, бусад төв суурин газарт 50 төгрөг, бүх төрлийн тэтгэвэр, оюутны тэтгэлэг авагчид, хүүхэд асарсны тэтгэмж авч байгаа иргэнд 50 төгрөгийн нөхвөрийг энэ оны 3 дугаар сараас эхлэн 1992 оны турш сар бүр олгож 1993 оноос цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн индексийн дагуу өөрчилж байх;

(Хүчингүй болгосон : 1992 оны 34 тоот Засгийн газрын тогтоол)

3.Хүнс, өргөн хэрэглээний зарим барааны үнийг чөлөөтэй болгож байгаатай холбогдуулан ажиллагсдынхаа нийгмийн баталгааг бууруулахгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аж ахуйн бүх нэгжийн эрх баригчдад зөвлөсүгэй.

4.Амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой өрх, иргэдийн амьдралыг нь баталгаажуулах арга хэмжээг энэ оны 3 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгасугай.

5.Гадаадаас энэрэнгүйн тусламж болгон өгч байгаа бараа, хөрөнгийг ашиглан орлого багатай иргэдэд туслах санг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дэргэд байгуулж, хуваарилалт, зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн яам, Сангийн яаманд даалгасугай.

6.Амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой өрх, иргэдийн тухай улсын нэгдсэн мэдээллийн сан байгуулж эдгээр иргэдэд туслах талаар орон нутгийн төр, захиргааны байгууллагаас зохиож байгаа ажлыг зохицуулан хяналт тавьж байхыг Хөдөлмөрийн яаманд даалгасугай.

8. Энэ тогтоолын талаар хөдөлмөрчдөд хүргэж сурталчлахыг Монголын радио, телевиз, "Засгийн газрын мэдээ" сонины редакцид; тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 240 дүгээр тогтоолын хавсралтын "А"-д заасан "бензин, дизелийн түлш", "В"-д заасан телефон ярианы тариф", "орон сууц, цэвэр, бохир усны хөлс", "цахилгаан, халаалтын хөлс", "хүн тээврийн тариф", "Г"-д заасан "гурил", "талх /үндсэн нэрийн/", "нүүрс, түлээний мод", "эм" гэснээс бусад хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. /ЗГ-ын 1992 оны 34-р тогтоолоор зарим хэсгийг хүчингүй болгосон.

Монгол улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Сангийн сайд А.БАЗАРХҮҮ