A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ҮНЭ, ХАНШИЙГ ЧӨЛӨӨТ ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 93

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төгрөгийн гадаад орны валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан хотын нийтийн тээврийн үйлчилгээний тариф, орон сууцны талбайн болон халаалтын хөлс, цэвэр, бохир усны тарифыг 1993 оны 6 дугаар сард багтаан чөлөөт тогтолцоонд дэс дараатай шилжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Инфляцийг хөөрөгдөж үйлдвэрлэл, үйлчилгээг багасган хүн амын нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор нефть бүтээгдэхүүн, нүүрс, цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тээврийн тарифын үндэслэлд хяналт тавьж дангаар ноёрхох байдал гаргуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт, Сангийн сайд Д.Даваасамбуу, аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

3.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан валютаар гүйлгээ хийх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх талаар аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагааг Монгол банктай хамтран хянан үзэж, валютын зохиомол эрэлт бий болохоос сэргийлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхийг Сангийн сайд Д.Даваасамбууд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 20 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт; "Чөлөөт үнийн тогтолцоонд шилжих нэмэлт арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 240 дүгээр тогтоолын хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ