A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНЭТ ЦААСНЫ ХОЁР ДАХЬ ЗАХ ЗЭЭЛ, БЭЛЭН МӨНГӨНИЙ АРИЛЖАА ЭХЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ҮНЭТ ЦААСНЫ ХОЁР ДАХЬ ЗАХ ЗЭЭЛ, БЭЛЭН МӨНГӨНИЙ АРИЛЖАА ЭХЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 106

Монгол Улсын Үнэт цаасны хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголын хөрөнгийн биржийг Үнэт цаасны хуулинд заасан шаардлагад нийцүүлэн энэ оны 7 дугаар сард багтаан өөрчлөн зохион байгуулж дүрмийг нь батлуулах, төлөөлөн удирдах зөвлөл, захирлыг нь томилуулахын хамт түүний брокерийн пүүсүүдийг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр энэ онд багтаан хувьчлахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ)-т даалгасугай.

2.Үнэт цаасны хоёр дахь зах зээлийг эхлүүлэх үед төлбөр тооцоог шуурхай зохицуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Сангийн яамтай хамтран тооцож өмч хувьчлалын сангаас түр хугацаагаар олгож, нөхөн төлүүлэхийг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ)-т зөвшөөрсүгэй.

З.Үнэт цаасны арилжааг тасралтгүй явуулах, иргэд, харилцагч нарыг бэлэн мөнгөөр арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ногдол ашгийн тараалтыг шуурхай гүйцэтгэх үүднээс орон нутгийн брокерийн пүүсүүдийн захиалгаар бэлэн мөнгөний гүйлгээг цаг тухайд нь хийж байх арга хэмжээ авч ажиллахыг Монгол банк (Д.МОЛОМЖАМЦ)-д зөвлөсүгэй.

4.Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг болон бэлэн мөнгөөр арилжаалагдсан хувьцааны үнийг банкны байгууллагаар дамжуулан түгээх журмыг Монгол банк, Сангийн яамтай тохиролцон гаргаж 1996 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхийг Монголын хөрөнгийн биржийн захиралд даалгасугай.

5.Монголын хөрөнгийн биржийн барилгын засвартай холбогдсон гадаад, дотоод төлбөр тооцооны асуудлыг Монгол банктай хамтран энэ оны 7 дугаар сард багтаан шийдвэрлэхийн хамт уг барилгыг төрийн өмчид үлдээж, түрээсийн хэлбэрээр ашиглуулахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.

6.Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааг найдвартай явуулах холбооны үйлчилгээгээр ханган, төсвийн байгууллагуудын нэгэн адил үнэ тарифаар тооцож байхыг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ