- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНЭТ ЦААСНЫ ХОРООНЫ ОРОН ТОО, САРЫН ЦАЛИНГИЙН САНГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ҮНЭТ ЦААСНЫ ХОРООНЫ ОРОН ТОО, САРЫН ЦАЛИНГИЙН САНГ БАТЛАХ ТУХАЙ
1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 192
Монгол Улсын Их Хурлын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын болон Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн Байнгын хороотой урьдчилан тохиролцсоныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Үнэт цаасны хорооны ажлын албаны орон тоог хорооны даргаас гадна 8 хүнтэй байхаар, сарын цалингийн сангийн дээд хязгаарыг 184,5 мянган төгрөгөөр, жилийн зардлын төсвийн дээд хязгаарыг 9,1 сая төгрөгөөр тус тус баталсугай.
2.Төрийн албан хаагчдыг албан тушаалын цалингийн сүлжээг баримтлан ажилтнаа цалинжуулахыг Үнэт цаасны хороо (Ж.ЯДАМСҮРЭН)-д зөвлөсүгэй.
3.Үнэт цаасны хорооны ажлын албыг ажлын байр, унаа, аж ахуй, бичиг хэргийн үйлчилгээгээр хангаж ажиллахыг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар (Я.ЯНДАГ)-т даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A

1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр |
Улаанбаатар хот |