- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНЭТ ЦААСНЫҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ҮНЭТ ЦААСНЫҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 10 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 204
Үнэт цаасны үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, бүртгэл тооцоог сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгах нь:
а/"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" Монгол Улсын хуулийн 57 дугаар зүйлийн З-д заасныг үндэслэн Монгол-Английн хамтарсан хөрөнгө оруулалт бүхий Үндэсний үнэт цаасны үйлдвэрийг Төрийн өмчийн хорооны харьяалалд ажиллуулж, уг үйлдвэрт Монголын талаас оруулсан хөрөнгийн төлөөллийг Төрийн өмчийн хороо гүйцэтгэх болсныг Английн талд уламжилж, уг төлөөллийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласугай;
б/Үндэсний үнэт цаасны үйлдвэрийн дүрмийн санд Монголын талын оролцоо болгон Монгол марк компанийн оруулсан хөрөнгийг төрийн өмчийн бүртгэлд авсугай.
2.Үнэт цаасны үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд зориулж Худалдаа, хөгжлийн банкнаас Монгол марк компанийн авсан 500.0 мянган ам.долларын зээлийн үндсэн өрийг хүүгийн хамт төлж барагдуулах, зээлийн өрийн төлбөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг Худалдаа, хөгжлийн банкны захирал Д.Наранхүү, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт үүрэг болгосугай.
З.Үндэсний үнэт цаасны үйлдвэр байгуулагдаж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, мөнгөн тэмдэгт, чек, хувьцаа, вексель, шуудангийн марк, Монгол Улсын иргэний гадаад, дотоод паспорт, шатах тослох материалын талон, бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар, шинээр төрөгсөд болон сургууль төгсөгчдийн гэрчилгээ, диплом зэрэг үнэт цаас, баримт бичгийг тус үйлдвэрээр нэгдсэн журмаар хэвлүүлж байхыг нийт яам, агентлаг, бүх шатны Засаг даргын Тамгын газар, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагуудад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
