- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮР ТАРИАНЫ ҮРИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ҮР ТАРИАНЫ ҮРИЙН ТУХАЙ
1999 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 54
"Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэнд даалгах нь:
а/улсын нөөцөөс 8100 тонн үр тарианы үрийг 1999 оны хаврын тариалалтад зориулан аж ахуйн нэгжүүдэд гэрээний үндсэн дээр зээлээр олгож, энэ оны 11 дүгээр сард нөхөн бүрдүүлсүгэй;
б/гурилын үйлдвэрүүдэд байгаа дотоодын буудайн чанарт зохих шинжилгээ хийж тарих үрийн шаардлага хангах буудайг тусламжийн буудайгаар сольж үрэнд ашиглах арга хэмжээ авсугай.
2."Тариалангийн хөрсний механик элдэншүүлэлтийг цомхотгох болон тэглэх технологи, техникийн зохистой хувилбарыг судлах" эрдэм шинжилгээний төслийн захиалгыг 2000 оноос зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Гэгээрлийн сайд А.Баттөр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
