- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ, ХОРОГДЛЫН ШИМТГЭЛИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ, ХОРОГДЛЫН ШИМТГЭЛИЙН ТУХАЙ
1993 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 81
Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлыг шимтгэлийн хувь хэмжээг шинэчлэн боловсруулж 1993 онд багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Үндэсний хөгжлийн газар, Сангийн яаманд даалгасугай.
2.Аж ахуйн нэгж, байгууллагын орлогоос нийт зардал, түүний дотор үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох болсонтой холбогдуулан үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимгэлийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох хүртэл хугацаанд "Улс ардын аж ахуйн үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг байгуулах, ашиглах,төлөвлөх журмын тухай" Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр)-ийн 1967 оны 12дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар тогтоолоор баталсан Улс ардын аж ахуйн үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн нормыг мөрдөж байхаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A

1993 оны 5 дугаар сарын 14-ний өдөр |
Улаанбаатар хот |