- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Хөрөнгө оруулалт, зээлийн үр ашигт урьдчилсан үнэлгээ хийх журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2000 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 46
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Хөрөнгө оруулалт, зээлийн үр ашигт урьдчилсан үнэлгээ хийх журам/
Үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хөрөнгө оруулалт, зээлийн үр ашигт урьдчилсан үнэлгээ хийх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Хөрөнгө оруулалт, зээлийн үр ашгийг дээшлүүлэх арга зам, бизнесийн болон маркетингийн төлөвлөгөө боловсруулах, төсөл зохиох зэрэг чиглэлээр аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтэнг хамруулсан сургалт, семинар, сэдэвчилсэн уулзалт зохион байгуулж ажиллахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт даалгаж, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлд зөвлөсүгэй..
3.Хөрөнгө оруулалт, зээлийн үр ашигт урьдчилсан үнэлгээ хийх ажлыг Монгол банктай хамтран зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт мэдээлж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
