A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ДҮРЭМ,БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 167

Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай

2. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 20 дугаар хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ