- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-7-6-ны 239-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад худалдааны хэлбэлзлийн хамаарлыг багасгах, удирдлагыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө/
ЗГ-ын 2013-7-6-ны 239-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 188
Макро эдийн засгийн тогтворжилтыг бататгах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Гадаад худалдааны хэлбэлзлийн хамаарлыг багасгах, удирдлагыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
