A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 3 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 57

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Усны шинэтгэл-XXI" үйл ажиллагааны чиглэлийг хавсралт ёсоор баталсугай

2. "Усны шинэтгэл-XXI" үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн урт, богино хугацааны төлөвлөгөө, төслүүдийг нарийвчлан боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт даалгасугай.

3. Холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу энэ тогтоолоор баталсан үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд нутаг дэвсгэртээ хур тунадас, үерийн ус хуримтлуулах далан, цөөрөм, хиймэл нуур байгуулах ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. "Усны шинэтгэл-XXI" үйл ажиллагааны чиглэлийн талаар үндэсний радио, телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өргөн оролцуулах ажил зохион байгуулахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболд нарт үүрэг болгосугай.

5. Ус ихээр хэрэглэдэг бүтээгдэхүүн боловсруулдаг уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын экоменежертэй болох санал, санаачлагыг дэмжих, тэдгээрийг мэргэжлийн сургалтад хамруулах арга хэмжээ авч, зардлыг нь Байгаль орчны сайдын төсвийн багцаас санхүүжүүлж байхыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.