- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ /Дизайныг хөгжүүлэх үндсэн чиглэл /1999-2009/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 69
Улаанбаатар хот
ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ /Дизайныг хөгжүүлэх үндсэн чиглэл /1999-2009/
Монгол Улсын Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Дизайныг хөгжүүлэх үндсэн чиглэл /1999-2009/"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулж орон тооны бус Дизайны зөвлөлийг байгуулж, тодорхой үе шаттай хөтөлбөр, төслийг шалгаруулах, түүний дагуу арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн сайд А.Баттөрд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Гэгээрлийн сайд А.БАТТӨР
Текст томруулах
A
A
A
