A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт 1997-2005 онд хийх өөрчлөлтийн үндсэн чиглэл/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1997 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт 1997-2005 онд хийх өөрчлөлтийн үндсэн чиглэл/

Дугаар 89

Улсын Их Хурлаас 1995 онд баталсан "Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт 1997-2005 онд хийх өөрчлөлтийн үндсэн чиглэл"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэхийг Гэгээрлийн сайд Ч.Лхагважавт, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ГЭГЭЭРЛИЙН САЙД Ч.ЛХАГВАЖАВ