A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн үндэсний хорооны дүрэм/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн үндэсний хорооны дүрэм/

Дугаар 82

Монгол Улсын Их Хурлаас батлагдсан "Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал"-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

"Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн үндэсний хорооны дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

Мэдээлэл, холбооны технологийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД