A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн,, Үндэсний зөвлөлийн дүрэм / Засгийн газрын 2005 оны 25 дугаар тогтоолоор хүч
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн,, Үндэсний зөвлөлийн дүрэм / Засгийн газрын 2005 оны 25 дугаар тогтоолоор хүчингүй болсон

2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

Дэлхийн эмэгтэйчүүдийн IҮ бага хурал болон 2000 оны ҮI сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай чуулганы шийдвэр, Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Эмэгтэйчүүдийн асуудлаархи Үндэсний зөвлөлийг Хүйсийн тэгш байдал (эмэгтэйчүүд)-ын асуудлаархи Үндэсний зөвлөл болгон шинэчлэн зохион байгуулсугай.

2. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 283 дугаар тогтоолын 2, З дугаар зүйл, "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 238 дугаар тогтоолын З дугаар хавсралтын 20 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР