A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

1996 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 199

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Монгол Улсын ХХI зууны хөтөлбөр" төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдах зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий "Тогтвортой хөгжлийн орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн" -ийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай. /Энэ зүйлийг Засгийн газрын 1998 оны 82 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

2."Монгол Улсын ХХI зууны хөтөлбөр" төслийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хариуцуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Байгаль орчны сайд Ц.АДЬЯАСҮРЭН