- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ/ Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ/ Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн дүрэм/
Дугаар 10
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтын 18-д заасан "Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл" гэснийг "Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл" гэж өөрчилсүгэй.
З. "Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг "Засгийн газрын комисс, үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолын 13 дугаар хавсралт болгон баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
