- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ, ИДЭВХЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ, ИДЭВХЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 69
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, идэвхжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.
2.Гадаад орнуудад төлөх зээлийн урсгал өрийг голчлон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр төлж байхын хамт төсвийн хөрөнгөөр санхүүжигддэг цэрэг, иргэний хамгаалалтын болон бусад байгууллагын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг аль болохоор дотоодын үйлдвэрлэлээс хангахаар тооцож, 1995 оноос эхлэн үйлдвэрлэгчдийн дунд тендер зарлан шалгаруулах замаар улсын захиалга өгч ажиллахыг холбогдох яам, тусгай газар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A

1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр |
Улаанбаатар хот |