- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 43
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
"Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай" Ерөнхийлөгчийн 2002 оны 17 дугаар зарлиг, "Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх тухай" Ерөнхийлөгчийн 2004 оны 134 дүгээр зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Морин хуур, уртын дуу" үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай/2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. "Морин хуур, уртын дуу" Үндэсний хөтөлбөрийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, шаардагдах зардлыг хөтөлбөрт туссан эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний зөвлөлийн дарга П.Цагаанд даалгасугай
3. "Морин хуур, уртын дуу" Үндэсний хөтөлбөрийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
