- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 6 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 120
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх Үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, "Бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2001-2004 оны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах зардлыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
(Энэ тогтоолыг 2008-08-13-ны 316-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон )
Текст томруулах
A
A
A
