- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЖ, ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЖ, ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1997 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 116
"Боловсролын тухай" Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2."Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг төрөөс боловсролын талаар баримтлах бодлого,бүс нутгийн дэд бүтцийн болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, тухайн жилийн төсөвтэй уялдуулан зохион байгуулж байхыг Сангийн сайд П.Цагаан, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав нарт тус тус үүрэг болгосугай.
3.Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн Албан бус боловсролын секторыг "Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Албан бус боловсролын төв болгон зохион байгуулж 1997 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн Гэгээрлийн яамны харьяанд ажиллуулсугай.
4.Албан бус боловсролын төвийн бүтэц, орон тоо, санхүүжилтийг боловсролын салбар болон Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалттай уялдуулан шийдвэрлэхийг Гэгээрлийн сайд Ч.Лхагважавт үүрэг болгосугай.
5.Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн салбар, орон нутгийн хэмжээнд хариуцан зохион байгуулж, гүйцэтгэлийг жил тутам дүгнэж байхыг холбогдох сайд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хөтөлбөр, зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ
Текст томруулах
A
A
A
