- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Ардын уламжлалт урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 68
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Ардын уламжлалт урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн/
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Ардын уламжлалт урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралтын, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Хөтөлбөрийн 1999 оны хэрэгжилтэд шаардагдах 9,3 сая төгрөгийг Соёл, урлагийн сангийн энэ оны төсөвт багтаан зохицуулж гаргах, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Гэгээрлийн сайд А.Баттөрд даалгасугай.
3."Ардын уламжлалт урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт, уг хөтөлбөрийг дагуу зохиогдох арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд өргөн сурталчилж байхыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Гэгээрлийн сайд А.БАТТӨР
Текст томруулах
A
A
A
