- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ /Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дүрэм/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ /Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дүрэм/
1999 оны 8 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 123
Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагатай зөвшилцсөнөөр Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо /орон тооны бус/-г Засгийн газрын дэргэд байгуулсугай.
2."Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 28-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3.Засгийн газрын дэргэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо байгуулагдан ажиллах болсонтой холбогдуулан түүний үйл ажиллагааны зардлыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй./Энэ заалтыг ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 28-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.СОНИН
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
